Ubuntu гэж юу вэ?

Ubuntu нь үйлдлийн систем юм. Үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгч тооцоолуур (компьютер) хоёрыг ойртуулах хэлмэрч, орчуулагч гэж хэлж болох юм. Учир нь тооцоолуурын хэл хүний хэл хоёр шал өөр юм. Тооцоолуурын жинхэнэ хэлийг жирийн хүн харвал учир утга нь үл ойлгогдох 1 болон 0 гэсэн л цифрүүд харагдана. (1011 0110 1101 1101 1110 1010 0010 1011 0100 0101 гм.). Дээр хэлсэнчлэн ҮС нь эдгээр утгагүй цифрүүдийг хүнд ойлгомжтой (үг болон зураг) байдлаар харагдуулна.
Тэгэхээр бидний харж байгаа заагч, айкон, үгүүд нь үнэн хэрэгтээ ҮС-ийн л гавьяа юм байна. Гэхдээ хэрэглээний ҮС нь дотроо маш олон янз байх ба ерөнхийд нь гурав хуваахад л хангалттай.

      1. Linux
      2. Unix
      3. Windows

Тэгэхээр гурав дахь ҮС-ийн төрөл маш танил харагдаж байна. Монголчуудын маань өргөн хэрэглэдэг Windows XP ҮС бол Microsoft компанийн хамгийн том бүтээл гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Тэгэхээр Ubuntu-г та бидний сайн мэдэх Windows XP-тэй адилхан үүрэг гүйцэтгэдэг юм байна гэж ойлгож болно. Windows-ийн нэг хувилбар XP гэдэг шиг Linux-ийн хувилбар Ubuntu гээд ойлгочход нээх буруудах юмгүй.



Дээрээс бид ҮС гэж юу вэ? гэдгийг мэдэж авлаа. Харин одоо бол бид Ubuntu Windows-оос юугаараа ялгаатай вэ? гэдгийг авч үзнэ. Хамгийн том ялгаануудын нэг бол лиценз буюу нээлттэй эхийн програм юм. Монголчуудын минь дийлэнх тооцоолуур ууд Windows XP ҮС-ээр ажиллаж байгаа. Даанч бүгд хулгайгаар хэрэглэдэг. Windows XP-гийн дундаж үнэ нь 100-400$ байдаг. Гэвч хэнбугай нь ч түүнийг худалдаж авдаггүй. Хууль бусаар хамгаалалтыг нь эвдэлсэн ҮС-ийг бид хэрэглэдэг. Харамсалтай нь бид үүнийхээ хор уршгийг мэддэггүй. Нэг л өдөр таны тооцоолуур чинь ажиллахаа болиод паанигтаад унахад та хаашаа хандах вэ? Хэнээр хариуцлагыг нь үүрүүлэх вэ? Та өөрөө! Бас нэг юм гэвэл нэгэн сайхан нартай өдөр танай гэрт Microsoft компанийнхан орж ирээд мөнгөө нэхээд унавал та яана. Дор хаяж 100$ өрөнд унана. Энэ бүхнийг ярьсны учир нь юу гэвэл. Ubuntu маань өөрөө Linux-ийн төрөл (үүнээс хойш төрөл биш тархац гэх болно) бөгөөд энэ төрлийн ҮС-үүд ийн дийлэнх нь албан ёсоор үнэгүй борлогдоно. Та албан ёсоор (лицензтэй нь) үнэгүй худалдаж аваад, албан ёсоор үнэгүй хэрэглээд, ямар нэгэн асуудал гарахад албан ёсоор хариуцлагаа нь үнэгүй хүлээлгэх боломжтой юм. Тэгэхээр хэзээ ч, хэн ч таныг хүрч ирээд хуулиар сүрдүүлэхгүй, ямар ч үед та мэдээллээ эрсдэлд алдана гэж санаа зовох хэрэггүй болж байгаа юм. Хамгийн гол нь таны халааснаас сохор зоос ч гарахгүй. Яг л мөнгөө сар бүрд нь төлөөд явж байгаа Windows-ийн хэрэглэгч шиг санаа амар явна гэж бодохоор гоё байгаа биз? Бас тэгээд болоогүй ээ. Хэрвээ та хүсвэл энэ ҮС-ийг албан ёсоор үнэгүй хөгжүүлж болно. Үүнийг нээлттэй эх гэх ба Нээлттэй эх гэдэг нь програмын биелэгдээгүй кодыг танд өгөх ба та тэр програмыг хүссэнээрээ өөрчилж болно гэсэн үг юм. Хэрвээ та програмчлалын мэдэлэгтэй бол шүү дээ. Мэдээж энэ бол хамгийн наад захын, хамгийн том ялгаа.



Харин одоо дараагийн гол ялгаа болох хамгаалалтын талын асуудлыг ярилцъя. Linux нь анх Unix-ээс үндсээ тастаж авсан бөгөөд Unix-тэйгээ тун их төстэй. Тиймдээ ч Linux-гийг Unix төст гэж нэрлэх нь элбэг. Харин Unix нь анх хамгаалалтын зориулалтаар, тэр дундаа серверийн ситемийн аюулгүй байдлыг хангах зорилготой гарч байжээ. Тэр чиглэлдээ ч толгой цохиж байжээ, одоо ч гэсэн цохисоор л байна, мэдээж цаашдаа иймээрээ л байх байх. Гэтэл тэр аюултай хамгаалалтын системээс гаралтай Linux маань бас л аюултай хамгаалалттай байж таарна. Ubuntu ч мөн адил. Хамгийн наад зах нь минут гучин гурван секунд болоод л вирустээд байхгүй. Бас хэн нэгэн хөндлөнгийн нөхөр таны тооцоолуур доторх хэрэгтэй мэдээллийг чинь хараад, зөөгөөд, устгаад, хорлоод байхгүй. Интернетээс нэр нь үл танигдах нөхдүүд танд занал хийлэхэд айх юмгүй. Жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ дээ. Таны тооцоолуурыг жинхэнэ хатуу самар Брюс Уйлльсон болгоод л тавина.



За, та дээрээс хамгийн гол хоёр ялгаа болох хамгаалалт болон бүх юм нь үнэгүй байдаг лицензийн тухай мэдэж авсан байх. Харин би яагаад заавал Linux тархцуудаас Ubuntu гээд байна гэдгийн учрыг тайлбарлая. Нээлттэй эхийг хамгийн их дэмждэгээрээ алдартай sourceforge.net-ээс 2008 онд явуулсан “sourceforge.net багийн сонголт 2008” гэсэн үйл ажиллагаагаар болон linuxjournal.com-оос гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хамгийн шилдэг ҮС-ээр Ubuntu тодроод зогсохгүй ихэнх төрөлд шилдэг гэдгээ харуулж чадсан чадалтай ҮС юм. Бас нэг томоос том, зөвхөн монголчуудад зориулсан гэж хэлж болохоор давуу тал бол Монголд толин сэрвэр (mirror server) нь байдагт байгаа юм. Үүнийг энгийнээр тайлбарлавал та энэ ҮС-ийг хамгийн өндөр хурдаар татаж аваад зогсохгүй суулгасан хойноо ч хамгийн өндөр хурдаар хэчнээн том шинэчлэлийг төвөггүйхэн татаад авчхаж чадна гэсэн үг юм. Шүлс чинь гоожиж байна уу? Та хэрвээ ubuntu-г хамгийн өндөр хурдаар татаж авъя гэвэл mirrors.mnosi.org сайтаас татаж авах боломжтой. Яг одоо татаад эхлүүлчих. Тэгээд энэ мэдээллийг уншаад дуусах хооронд чинь л аль хэдийн татагдаад дуус цан байх вий.



Бас дээр нь түүний live гэж нэрлэгдэх ажиллагаа нь бол үнэн тасар цан эд. Юу вэ гэхээр танд Ubuntu-гийн live CD гэдэг юм байгаа тохиолдолд ямар ч ҮС-гүй тооцоолуур дээр та хүссэн бүхнээ хийж болно. Интернетэд холбогдож, зураг зурж, кино үзэж, файл хуулж, дуу сонсоно. Тэр чигээрээ CD-г нь хард диск болгоод ашиглаж байгаатай ижил. Яг л суулгасан ҮС ашиглаж байгаа юм шиг. Үүнийг бас илүү ноцтой нөхцөлд ч ашиглах боломжтой юм. Ямар нэгэн эрсдэл, жишээ нь таны хэрэгтэй мэдээллүүдийг агуулсан тооцоолуурын тань ҮС нь эвдрээд хаашаа ч үгүй болсон тохиолдолд үгүй бол таны Windows тань Blue Screen Of Death (BSOD) буюу Үхлийн цэнхэр дэлгэц гарсан үед та энэ алдартlive CD-г хийж уншуулаад л өөрийн гэсэн хиймэл ҮС-ээ ажиллуулна, тэгээд л хэрэгтэй файлуудаа нөөцлөөд авна. Тэгэхээр бид файлаа эрсдэлд алдахаас айх хэрэггүй боллоо. Мэдээж таны тооцоолуур тань шатчихгүй бол шүү дээ. Хэрвээ тийм их хэрэгтэй мэдээлэл агуулж байгаа тооцоолуур танд байгаа бол танд эрсдлээс хамгаалах хоёр л юм байхад хангалттай.

  1. Тог баригч (250V)
  2. Ubuntu Live CD энэ хоёр байгаа тохиолдолд та хамгийн том хамгаалалтыг авлаа гэсэн үг.