Debian гэж юу вэ?

-->
Debian гэж юу вэ? Debian төсөл гэдэг нь үнэгүй үйлдлийн систем бүтээх гэсэн ижил зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Бүтээж буй энэ үйлдлийн системийг нь Debian GNU/Linux буюу хялбараар зүгээр л Debian гэдэг. үйлдлийн систем гэдэг нь таны компьютерийг ажиллуулдаг үндсэн программ болон хэрэгслүүдийн бүрдэл юм. үйлдлийн системийн цөм нь кернел. Энэ нь компьютерийн хамгийн чухал программ ба үүний тусламжтайгаар бусад программууд ажилладаг. 
 
Debian системүүд нь одоо Linux кернелийг ашиглаж байна. Linux-ийг Linus Torvalds гэгч хүн эхлүүлсэн ба дэлхий даяар мянга мянган программчид үүнийг хөгжүүлж байна. Гэхдээ, Debian-ийг өөр кернел дээр ажиллах боломжтой болгох ажлууд дундаа ороод байна. үйлдлийн системийг бүрдүүлдэг үндсэн хэрэгслүүдийг GNU project гаргадаг ба эдгээр хэрэгсэлүүд нь бүгд үнэгүй байдаг. Мэдээж хүмүүсийн хүсдэг зүйл нь бичиг баримтаа боловсруулах, бизнесээ явуулах, тоглоом тоглоход нь туслах хэрэглээний программууд юм. 
 
Тэгвэл Debian нь ямар ч үнэгүй 18733 package (суулгахад хялбар форматтай урьдчилан compile хийсэн программ)-тай ирдэг. Дээрх бүгдийг нэгтгээд хэлэхэд энэ нь яг л цамхаг шиг. Суурь нь кернел, үүний дээр үндсэн хэрэгслүүд, дараа нь хэрэглээний программууд, эцэст нь эдгээрийг зөв зохион байгуулснаар Debain маань ажиллах болно. 
 
Энэ бүгдээрээ үнэгүй гэж үү? Та гайхаж байж магадгүй : хүмүүс яах гэж программ бичиж хамаг цагаа үрчихээд, үүнийгээ бүгдийг нь үнэгүй өгдөг байнаа гэж ... Хариулт нь янз бүр. Зарим нь бусдад туслахыг хүссэндээ, зарим нь компьтерийн тухай илүү ихийг сурахыг хүссэндээ, академиуд өөрсдийн судалгаа шинжилгээнийхээ үр дүнг харах гэж гээд л. Хэдий тийм ч зарим хүмүүст үнэтэй software суулгах хэрэгцээ гардаг ба Debian нь энэ боломжоор ч хангадаг. Тэр ч бүү хэл одоо Debian дээр суулгаж болох үнэтэй software агуулсан package-ийн тоо нэмэгдэж байна. 
 
Ямар Hardware хэрэглэхэд тохиромжтой вэ? Debian бараг бүх personal computer дээр тэр дундаа хамгийн хуучны моделиуд дээр нь ч ажиллаж чаддаг. Debian-ы шинэ хувилбар бүр асар олон тооны computer-н архитектурыг дэмжихээр зохиогдсон байдаг.Гэхдээ зарим компаниуд үйлдвэрлэсэн төхөөрөмжөө дэмжиж ажиллах зарим бүтээгдэхүүнээ “үнэтэй” гаргадаг. Иймээс та тэдний төхөөрөмж дээр GNU/LINUX-г ажиллуулж чадахгүй гэсэн үг. Жишээлбэл зарим компаниуд тодорхой хэмжээний үнэтэй драйвер программууд гаргах нь бий, энэ үед хэрэв тухайн компани бизнесээ орхивол эсвэл танд байгаа төхөөрөмж болон түүний дагалдах бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоовол та асуудалтай тулгарна. 
 
Тиймээс та бүхэнд зөвлөхөд үйлдвэрлэсэн төхөөрөмжийнхөө драйверийг үнэгүй түгээдэг компанийг сонгоорой. Би эргэлзсэн хэвээр байна.Зүгээр л Debian-г туршаад үз ! Hard дискний үнэ өдрөөс өдөрт хямдарсаар байгаа энэ үед та өөрийн hard-нд Debian-нд зориулаад 2 хон Gb зай гаргаж чадахгүй гэжүү? Хэрвээ та график интерфейсгүйгээр суулгамаар байгаа бол танд 600 Mb hard dsk-ий сул зай л хангалттай. Энэ бяцхан зайнд Debian бүрэн суух боломжтой ба таны хуучин үйлдлийн системтэй ямар ч асуудал гаргалгүй хамтран ажиллаж чадна. 
 
Хэрвээ танд нэмэлт зай хэрэгтэй болвол та өөрийн үйлдлийн системүүдээс аль нэгийг нь устгаад л уг зайгаа гаргаж авч болно шүү дээ. (Debian-ы хэр хүчирхэг систем болохыг үзсэнийхээ дараа таныг Debian-г устгахгүй гэдэгт итгэлтэй байна.) 
 
Яаж Debian-г олж авах юм бэ? Та CD-нийхээ үнийг төлөөд Debian-ы худалдааны байгуулагаас Debian-ы install бүхий CD-г авснаар суулгах боломжтой бөгөөд энэ нь илүү түгээмэл арга юм. Хэрвээ та интернетийн өндөр хурдны холболттой бол интернетээс Debian-г татаад суулгаж болно. 
 
Би энэ бүгдийг ганцаараа хийж чадахгүй нээ, хаанаас туслалцаа авах вэ?Интернетэд танд туслах олон сайтууд бий. Бас та мэргэжлийн хүмүүсээс Mail-р туслалцаа авч болохоос гадна мэргэжлийн хүнийг хөлсөлсөн ч болох юм. 
 
Та өөрөө хэн бэ? Debian-г дэлхийн өнцөг булан бүр дэх 1000 гаруй хөгжүүлэгчид сайн дураараа чөлөөт цагаараа хөгжүүлсээр өнөөгийн түвшинд хүргэсэн билээ. Тэдний цөөхөн нь биеэрээ бие биентэйгээ уулзаж байсан ба mail-р ажлаа явуулдаг. Тэдний mail хаягийг lists.debian.org, IRC-г irc.debian.org хаягаас авч болно. 
 
Debian-г хэн хэрэглэдэг вэ? Debian хэрэглэгчид заавал бүртгүүлэх шаардлагагүй байдаг учраас одоогийн байдлаар нарийн тооцсон судалгаа байхгүй. Гэхдээ баримтаас үзэхэд Debian-гтом, жижиг төрөл бүрийн албан байгуулагууд болон мянга,мянган хувь хүмүүс хэрэглэж байна. 
 
Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Ian Murdock анх 1993 онд GNU болон LINUX дээр тулгуурлан хүн бүхэнд нээлттэй байх Debian тархацыг үүсгэсэн билээ. Эхэн үедээ үнэгүй программ хангамжийн хакерууд болох хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд л хэрэглэгдэж байсан бол аажим аажмаар том, сайн зохион байгуулагдсан хөгжүүлэгчид болон хэрэглэгчдийн дундын бүтээл болсон юм.Олон хүмүүс Debian гэсэн үгний дуудлагын талаар асуудаг тул энд энэ үгийг de.bi.ən гэж дууддаг гэдгийг нэмлээ. Debian гэдэг нь энэ тархацыг үндэслэгч Ian Murdock болон түүний эхнэр Debra-н нэрнүүдийн товчлол юм.