Өнөөдөр интернэтэд ашиглагдаж байгаа бүх вэб сайтуудын 70 саяас илүү нь WordPress программыг хэрэглэн тэрбум тэрбумаар тоологдох интернэт хэрэглэгчдээ агуулгаа түгээж байна.
WordPress программыг анх 2003 оны 5-р сарын 25-нд Matt Mullenweg хэмээх залуу зохиосноо зарлаж тун удахгүй өөрийнхөө Automattic компаниа байгуулсан юм. Арав хүрэхгүй жилийн хугацаанд WordPress программ нь байнга боловсронгуй хөгжин ирсэн бөгөөд интернетийн түүхэнд гайхалтай эргэлт хийсэн гэхэд буруудахгүй.
WordPress программын давуу талууд
- Үнэгүй программ. WordPress-ийг ашиглахыг хүссэн хүн бүр программын хамгийн сүүлийн хувилбарыг www.wordpress.org вэб сайтаас ямар ч төлбөр хийлгүйгээр татан хэрэглэж болно.
- Сурахад хялбар. Та вэб сайт бүтээх талаар мэдлэг байхгүй, Агуулах Удирдах Системтэй ажиллаж байгаагүй ч WordPress программыг богино хугацаанд сурах боломжтой.
- Ашиглахад амархан. WordPress нь Агуулах удирдах системүүд дотроос хэрэглэхэд хамгийн амархан систем юм. Иймээс та вэб сайтаа чадварлаг удирдах болно.
- Брэнд вэб сайт бүтээх. WordPress программыг суулгаад анх ажиллуулахад танд энгийн бүтэцтэй вэб сайтыг байгуулж өгнө. Энгийн бүтэцтэй энэ вэб сайтыг та өөрийн бизнест нийцсэн онцлог дизайнтай брэнд сайт болгон өөрчлөх бүрэн бололцоотой.
- Байнга шинэчлэгддэг систем. WordPress программ нь бусад Агуулга Удирдах Системүүдтэй харьцуулахад хамгийн хурдацтай хөгжиж байгаа систем юм. WordPress программын шинээр гарах хувилбарууд нь түүний ажиллагааг улам боловсронгуй болгосоор байна.
- Нэмэгдэл программыг хэрэглэх. Цахим худалдаа ажиллуулах, нээлттэй хэлэлцүүлэг явуулах, видео оруулах, гишүүн элсүүлэх зэрэг вэб сайтын ажиллагааг өргөжүүлэхэд хэрэгтэй нэмэлт программууд болох плагинуудыг өргөнөөр сонгон ашиглах бололцоотой.
- WordPress-ийн талаар тусламж авах. Вэб сайтыг найдвартай ажиллуулах, өргөтгөх, вэбийн админ хэсэг рүү муу хүмүүс нэвтрэхээс хамгаалах зэрэг олон асуудлуудаар тусламж авах хэрэгтэй бол та ганцаардахгүй. Танд WordPress-ийн мэргэжилтэн, туршлагатай хэрэглэгч, мэргэжлийн зөвлөгч нараас тусламж авах үүд байнга нээлттэй байна. Үүнээс гадна WordPress-ийг ажиллуулах тухай олон тооны ном, сурах бичиг, вэб сайтууд бүтээгдсэн. Үүний нэг нь WordPress-ийн өөрийнх нь Codex вэб хуудас зүй ёсоор орно.
За ингээд суулгах ажилдаа орцгооё
yum --enablerepo=epel -y install wordpress
mysql -u root -p
Enter password:
Welcome to the MySQL monitor. Commands end with ; or \g.
Your MySQL connection id is 4
Server version: 5.1.52 Source distribution
Copyright (c) 2000, 2010, Oracle and/or its affiliates. All rights reserved.
This software comes with ABSOLUTELY NO WARRANTY. This is free software,
and you are welcome to modify and redistribute it under the GPL v2 license
Type 'help;' or '\h' for help. Type '\c' to clear the current input statement.
# create "wordpress" database
mysql> create database wordpress character set utf8 collate utf8_bin;
Query OK, 1 row affected (0.00 sec)
mysql> grant all privileges on wordpress.* to wordpress@'localhost' identified by 'password';
Query OK, 0 rows affected (0.00 sec)
mysql> flush privileges;
Query OK, 0 rows affected (0.00 sec)
mysql> exit
Bye
nano /etc/wordpress/wp-config.php
# line 19: specify database
define('DB_NAME', 'wordpress');
# line 22: specify DB user
define('DB_USER', 'wordpress');
# line 25: specify DB password
define('DB_PASSWORD', 'password');
define('WP_DEBUG', false); # энэ мөрний доод талд
define('FTP_USER', 'username');
define('FTP_PASS', 'userpassword');
define('FS_METHOD','direct');
service httpd restart # ер нь ямар нэг зүйл суулгах буюу тохируулсаны дараа
apache - аа restart хийж байвал зүгээр