2013-05-28

Apache суулгах

Apache web server нь ихэнхдээ чиний centOS той цуг суусан байдаг боловч энд install хийх талаар  орууллаа.


yum -y install httpd
ердөө л энэ.

Webmin суулгах

Webmin -ий талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Webmin суулгахын өмнө SELinux -г disable хийнэ.

nano /etc/sysconfig/selinux

SELINUX = enforcing мөрийг олоод disable болгож өөрчил


Update хийх

Сүлжээгээ тохируулаад одоо шууд Update хийсэн нь дээр болов уу?
terminal - аа нээнэ. Энд хэд хэдэн янзаар нээж болно.
1: Дэлгэцэн дээрээ хулганы баруун товчийг даран open in terminal
2: Applications - System tools - Terminal


Сүлжээгээ тохируулах

CentOS - оо нэгэнтээ суулгаад ашиглахад бэлэн болчихлоо. Нэвтрэх цонх гарч ирхэд анх install хийхдээ оруулсан нууц үгээрээ нэвтэрч орно. /Desktop хувилбар дээр/
Харин ингээд орход таны сүлжээ буюу интернэт холбогдоогүй байх тул гараар тохируулж өгөх шаардлагатай.

2013-05-15

Файлын системийн байршил




CentOS нь Линукс төст систем болдогынхоо хувьд бусад Линуксийн бүтээгдэхүүнтэй нэгэн адил файлын системтэй байна. Үндсэндээ Юникс-ийн стандартаар байдаг.

/
Энэ нь root-директор юм. CentOS-ын бүх директор ба файлууд энд агуулагддаг. Үндсэндээ бол системийн бүх түлхүүр директор агуулагддаг гэж ойлгоход болно.

2013-05-10

Desktop-оо судлая

Хэрэв чи GNOME desktop хувилбарыг сонгон суулгасан бол доорх мэдээлэлтэй танилцана уу.
Ерөнхийдөө Windows дээр ажиллаад сурсан хүнд бол жаахан төстэй харагдаж магадгүй л юм. Гэхдээ ажиллаад эхлэхээр өөр зүйлс байгаа болох нь харагдана.

CentOS - Debian - Ubuntu: new version and upgrade

New version - ы хувьд энэ 3 хувилбар маань дор дурьдсан байдлаар гаргадаг. Энд удаж байж New version-оо гаргахын давуу болоод сул талын талаар цухас дурья
Давуу тал: Хэрэглэж байгаа программуудаа удаан хугацаанд шинэчлэх шаардлагагүйгээр хэрэглэсээр байдаг.
Сул тал: Байнга шинэчлэх шаардлагатай программ ашигладаг бол яах аргагүй сул тал болно. Гэхдээ таньд интернэт холболт байвал энэ бол асуудал биш

2013-05-09

CentOS-ийн тухай

CentOS нь Линукс үйлдлийн системийн бүрэлдэхүүнд багтдаг enterprise-class бүтээгдэхүүн юм. Линуксийн нэгэн адилаар сая сая түгээн дэлгэрүүлэгч буюу хөгжүүлэгчидээр дэмжигддэг үнэгүй нээлттэй эхийн (Free and Open Source) бүтээгдэхүүн юм. Гэхдээ Линуксээс ялгаатай гэдгийг бид хамтдаа олж харах болно.

2013-05-07

CentOS-ийг эхлүүлэх

Бид CentOS-оо нэгэнтээ суулгачихлаа. Одоо тэгвэл нэвтрэн орох шаардлагатай.
User interface-ийн хувьд CentOS нь - янз байдаг.

1- CUI - Character User Interface (доор харагдаж байгаачлан Minimal)
2- GUI - Graphic User Interface

Тухайн хэрэглэгч өөрт амар хялбар байдлаар дээрх 2 интерфэсийг тохируулж суулгаж болох талаар үзсэн билээ. Гэхдээ ихэнх компьютерийн хувьд GUI хэлбэрийн интерфэстэй байдаг. Тухайлбал Windows, Mac etc...

(Linux) Kernel тохируулах

Kernel буюу линукс системийн цөм нь одооны бидний ашигладаг Linux дээр суурилсан бүхий л үйлдлийн системийг ажиллахад ашиглагддаг билээ.

Сайн инженер хүн өөрийн серверийг бэлдэж байгаа үед цөмөөс эхэлж эмхлэх бөгөөд вэб сервер эсвэл хадгалалтийн гээд өөрийнхөө бэлдэж буй серверийг цөмөөсөө эхлэн тохируулж илүү дутуу зүйлүүдийг нь тохируулдаг. Ингэж тохируулсаны давуу тал нь өөрийн серверийн хүчин чадлыг  ашиггүй зүйлсэд үрэхээс сэргийлэхээр зогсолтгүй бусад  нэмэлт патчуудыг өөрийн сервер дээр суулгах  илүү ач холбогдолтой болж өгдөг юм.

CentOS -ыг яаж суулгах вэ?

Энэхүү заавар маань сүүлд гарсан шинэ хувилбар болох CentOS 6 үйлдлийн системийн заавар юм. Зааврыг Centos6 x86_64bit дээр суулгаж байгаа бөгөөд төгс хувилбар буюу Minimal бүтцийг сонголоо. Үүгээрээ юуг хэлж байна вэ гэвэл Minimal бүтцэд Web GUI байхгүй бөгөөд зөвхөн коммандын горимоор ажиллахаар суудаг юм. 16-р алхамыг өөрөөр хийвэл мэдээж GUI суулгах боломжтой шүү. Гэхдээ Linux дээр ажилладаг бараг бүх экспертүүд хар дээр цагаанаар ажиллахыг гойд таашаадаг хүмүүс.

Яагаад CentOS гэж?

Манай Монголд бол мундагууд ихэвчлэн Ubuntu, Freebsd хэрэглэнэ шүү дээ.  Гэхдээ хүн чинь анх сурсан юмаараа дагначихдаг юм байна. Энэ үйлдлийн системүүд чинь хоорондоо комманд энэ тэрээрээ зөрүүтэй байдаг болохоор өөр комманд сурахаар нэг л төвөгшөөгөөд байдаг юм байна. Намайг анх сурч эхлэхэд манайхан бүгд Redhat ашигладаг байсан юм. Гэхдээ энэ Redhat чинь үнэтэй лиценз энэ тэр нэхдэг программ, автомат суулгац ашиглах тун дургүй эд дээ. Гэхдээ нэг гарц байсан юм энэ нь CentOS. Ерөнхийдөө бол Redhat тай адилхан. Бүх комманд суулгах горим бараг бүгд адил. Тийм учраас л гарын авлагаа CentOS дээр оруулж байгаа юм. Цаашдаа ч янз бүрийн программын заавар оруулж, суулгахдаа CentOS л ашиглана. Гэхдээ программ гэдэг чинь линукс дээр үйлдлийн систем дээрээ суухдаа л бага зэрэг ялгаа гарахаас биш хэрэгтэй паккеж нь байвал зүгээр Win7, MacOSX гэж ялгахгүй зүгээр ажилладаг бөгөөд ажиллах функц нь яг ижил байдаг юм.