2013-05-07

Яагаад CentOS гэж?

Манай Монголд бол мундагууд ихэвчлэн Ubuntu, Freebsd хэрэглэнэ шүү дээ.  Гэхдээ хүн чинь анх сурсан юмаараа дагначихдаг юм байна. Энэ үйлдлийн системүүд чинь хоорондоо комманд энэ тэрээрээ зөрүүтэй байдаг болохоор өөр комманд сурахаар нэг л төвөгшөөгөөд байдаг юм байна. Намайг анх сурч эхлэхэд манайхан бүгд Redhat ашигладаг байсан юм. Гэхдээ энэ Redhat чинь үнэтэй лиценз энэ тэр нэхдэг программ, автомат суулгац ашиглах тун дургүй эд дээ. Гэхдээ нэг гарц байсан юм энэ нь CentOS. Ерөнхийдөө бол Redhat тай адилхан. Бүх комманд суулгах горим бараг бүгд адил. Тийм учраас л гарын авлагаа CentOS дээр оруулж байгаа юм. Цаашдаа ч янз бүрийн программын заавар оруулж, суулгахдаа CentOS л ашиглана. Гэхдээ программ гэдэг чинь линукс дээр үйлдлийн систем дээрээ суухдаа л бага зэрэг ялгаа гарахаас биш хэрэгтэй паккеж нь байвал зүгээр Win7, MacOSX гэж ялгахгүй зүгээр ажилладаг бөгөөд ажиллах функц нь яг ижил байдаг юм.