User interface-ийн хувьд CentOS нь - янз байдаг.
1- CUI - Character User Interface (доор харагдаж байгаачлан Minimal)
2- GUI - Graphic User Interface
Тухайн хэрэглэгч өөрт амар хялбар байдлаар дээрх 2 интерфэсийг тохируулж суулгаж болох талаар үзсэн билээ. Гэхдээ ихэнх компьютерийн хувьд GUI хэлбэрийн интерфэстэй байдаг. Тухайлбал Windows, Mac etc...
Харин миний хувьд эхлэн суралцаж байгаагийн хувьд GUI-г илүүд үзэж байгаа бөгөөд энэ нь өөрийн ойлгомжгүй асуудлаа CentOS-ийн лавлахаас асууж лавлахад арай илүү дөхөмтэй юм.
Линуксийг хэрэглээд гаршчихсан архагуудын хувьд CUI-г илүүд үздэг гэдгийг илэрхийлэх нь зүй байх.
CentOS-ийг эхлүүлэлхэд 2 өөр байдлаар харагдаж болно.
Бидний өмнө нь суулгасан Minimal UI (user interface) -тэй бол
CentOS release 5.2 (Final)
Kernel 2.6.18-92.1.22.el5 on an i686
localhost login:
гэж.
Харин GUI (graphic user interface) - тэй бол

CentOS-д нэвтэрч орох 2 үндсэн хэрэглэгч байна.
- A Regular User: Анхлан суралцагсадад зориулан үүсгэж болно. Учир нь анхдагчид бүх зүйлийг туршин, саваагүйтэн бас санамсаргүй байдлаар файлуудыг устгаж магадгүй учир энэ хэлбэрээр үүсгэвэл зохимжтой. Миний хувьд CentOS-г яг одоогийн байдлаар 14 дэх удаагаа дахин суулгаж байна. Тиймээс таны CentOS серверийг бусад хэн нэгэн ашиглахаар болвол энэ эрхээр үүсгэвэл зүгээр гэж зөвлөх байна.
- The root User: Линукс системд root хэрэглэгч бүх л төрлийн тохиргоо хийх, програм суулгах, зохион байгуулах, ажиллуулах, файл ашиглах өөрчлөх боломжтой байдаг. Таны хувьд өөрийн компьютертаа CentOS-г эхлэн суулгасан учир root эрх таны мэдлийнх байна гэсэн үг.
Яагаад бидэнд User хэрэгтэй гэж?
Энэ асуулт дээрх 2 хэрэглэгчийн уншаад гарч ирэх байх. Тэгвэл Линукс хэрэглэж байгаа компьютерийг чи ашиглаж байгаа үед чамд User name, нууц үг зайлшгүй хэрэгцээтэй байх болно. Хэрэв ингэж нууцалж хамгаалж чадахгүй бол хэн нэгэн хүн чиний компьютер лүү хандан дурын байдлаар өөрчилж болно гэдгийг мэдэж байгаа буй заа.
Линуксийн хэрэглэгч хүн олон хэрэглэгчийн систем байдлаар зохион байгуулж болно. Ингэснээр чиний CentOS-оо удирдах зохион байгуулах ажлыг бусадтай хуваалцан ажилаа хөнгөвчилж болох юм.