2013-05-15

Файлын системийн байршил




CentOS нь Линукс төст систем болдогынхоо хувьд бусад Линуксийн бүтээгдэхүүнтэй нэгэн адил файлын системтэй байна. Үндсэндээ Юникс-ийн стандартаар байдаг.

/
Энэ нь root-директор юм. CentOS-ын бүх директор ба файлууд энд агуулагддаг. Үндсэндээ бол системийн бүх түлхүүр директор агуулагддаг гэж ойлгоход болно.



/root
root-н home талбар юм. root-н хувийн тохируулга ба файлууд руу хандах талбар. 

/etc
/etc бол нь ерөнхийдөө хамгийн чухал директор юм. /etc директорт чиний системийн application-ы бүхий л тохируулга ба тохиргооны файлууд агуулагддаг. Системийн чухал файлууд агуулагддаг учир BackUp хийх нь чухал юм.

/proc
/proc нь виртуал файл системын ашиглаж байгаа кернелийг userland -ын tool тэй холбож өгч байдаг. Энэ нь чамд хэрэгцээтэй бүхнийг мэдэхэд тухайлбал CPU (/proc/cpuinfo), Memory ашиглалт (/proc/meminfo) зэргийн мэдээллийг өгч байдаг. 

/var
/var (variable гэсэн үгний товчлол) нь чиний компьютерийг ажиллууллахын тулд үүсгэсэн файлуудыг агуулдаг. Тухайлбал: Вэб агуулгын default талбар /var/www/html, mail spool /var/spool/mail, системийн log файлууд /var/log. 

/boot
/boot CentOS-д шаардлагатай файлуудыг оновчтойгоор агуулдаг. Энд тохиргооны файлууд GRUB (boot loader) ба кернелүүд байдаг. Хэдийгээр энэ нь 100 МВ хэмжээг хатуу дискэн дээр чинь эзлэх боловч чиний компьютерийг асаахад нэлээд хэрэгцээтэй болно.

үргэлжлэл бий...